ВИДЕО САНД НЭМЭГДСЭН

  34424 Шинэ үе - Вьетнам засвар Хошин шог
  10951 Шинэ үе - Медаль Хошин шог
  31556 Шинэ үе - Журмын хашаа Хошин шог
  10824 Шинэ үе - Эмч аав Хошин шог
  5766 Шинэ үе - Авилга Хошин шог
  40076 Шинэ үе - Аав Хошин шог
  5223 Доргио долоон эр МУСК Монгол кино
  4467 Шинэ үе - Монита Хошин шог
  5325 Шинэ үе - Фитнес Хошин шог

ШИНЭ МЭДЭЭЛЭЛ

Мэдээ мэдээлэл   /   2016-04-21 Sensation BLACK 2016

Эрхэм их хотын соёлтой, хөгжмийн мэдрэмжтэй 3000 залуусдаа зориулсан Sensation BLACK 2016 -г 4 сарын 22 ны Баасан гариг 21:00 цагаас зохион байгууллахаар Монголын шилдэг брендүүд болон MNG EVENT бэлтгэл ажилдаа орсон байна. 

Зөвлөгөө   /   2016-02-08 Монгол битүүлэх ёс

Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.

Зөвлөгөө   /   2016-02-08 Гэртээ нэг их хадгалахгүй, хаяж байвал зохих зүйлүүд

Баяр ёслолоор хэн нэгэндээ амьд цэцэг бэлэглэх нь өнөөдөр түгээл, заншил болжээ. Цэцгийг хэн ч гэсэн гэртээ авчраад усанд хийгээд тавьдаг ч хэд хоноод л хатаж, үхдэг. Ийм үед хурдан гаргаж хаяж байх нь зүйтэй гэнэ. Хатсан цэцэг муу эрчим хүч гаргахын зэрэгцээ, өнгөрснийг санагдуулж, өнөөгийн шинэ үйл явдлыг бүрхэгдүүлдэг гэнэ.

Зөвлөгөө   /   2016-02-08 Бичин жилийн мөр гаргах - Тооцоолуур

Хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь бие эрхтэн махбодуудад дулдуйдан гал бич жилийн шороон үхрийг зураглавал. Цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр, чих, сүүл нь улаан, улаан ходоодтой, шар шийртэй, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан үхрийн өмнө шар биетэй, ногоон дээл өмсөж, цагаан бүс бүсэлсэн, үсээ толгой дээрээ тоорцоглон боосон хүү хоёр гутлаа бариад яаравчлан гүйж явна.

Мэдээ мэдээлэл   /   2016-02-08 Төрийн банк, "Хурд" хамтлагтай хамтран БНСУ-д суугаа Монголчууддаа бэлэг барина

Солонгост байгаа Монголчууддаа нэгэн сайхан мэдээг дуулгая. Гал бичин жилийн сар шинийн баяраар БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа зориулж, Төрийн банкнаас Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлагтай хамтран хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Сөүл хотноо харилцагчийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Монгол дуу, клип   /   2016-02-08 Шинэ үе - Хөгжилтэй өдөр МУСК OST official MV

Тайз, дэлгэцийн “Шинэ үе” продакшны дэлгэцийн 5 дахь бүтээл “Хөгжилтэй өдөр” инээдмийн уран сайхны кино нь залуусын хайр дурлалын тухай өгүүлнэ. Өнөө цагт өнгө мөнгө албан тушаал эрх мэдлээс илүүтэйгээр үнэнч хайр дурлалаар бие биеэ хайрлаж саад бэрхшээлийг хамтдаа туулж буй дөрвөн залуугийн хайрыг өгүүлнэ. Энэхүү бүтээлд монголын хошин урлагийн уран бүтээлчдийн ахмад болон залуу уран бүтээлчид оролцон тоглосон юм.

Кино шүүмжлэгч   /   2016-02-08 Ар хударга МУСК (2015)

Алдар бол боломжийн амьдралтай, боксоор хичээллэдэг, бүсгүйчүүдийн хүсэмжит залуу. Нэг л өдөр эрх дураараа амьдрал нь орвонгоороо эргэж, тэрээр бусдын эрхшээлд автан хүйтэн шоронд орно. Урилгагүй зочин чиний амьдралд орж ирэхдээ хэзээ ч амсаагүй зовлон зүдгүүр, бас хэмжээлшгүй их аз жаргалыг авчирч ч болно

Кино шүүмжлэгч   /   2016-02-08 Такси МУСК (2015)

Жаргал нэр нь Жагри(Өскө) болтлоо өөрчлөгсөн архичин найзтай Сэржим Сэрээ(Сөрөлт) залуугийн амьдралд санамсаргүй нэгэн бүсгүй орж ирнэ. Дурласан бүсгүйгээ өглөө орой болгон тосож авахын тулд Сэржим Сэрээ архинаас гарч таксиний жолооч болоход Метал Ганбаа(Баттулга) тус болно. Таксиний жолооч Сэржим Сэрээ дурлалт бүсгүйнхээ сэтгэлийг хэрхэн татах бол ...

Кино шүүмжлэгч   /   2016-02-08 Ганц бие бүсгүйчүүд 2 МУСК (2015)

Ганц бие бүсгүйчүүдийн адал явдал энэ удаа санаанд оромгүй зүйлсээр дүүрэн эхэлнэ. Гэнэн томоогүй ч гэнэтийн явдлаар бэлэг барих дуртай Гэрэлцэцэгийн "аюултай" дурлал, сайхан бүсгүй Сарангуагийн ээлжит паянгуудаас гадна сайхан сэтгэл, гэнэн итгэмтгийгээсээ болж үргэлж асуудалд өртөж байдаг Ариунсанаа мөрөөдлийн ханхүүтэйгээ огтын санаандгүй таарч, үүнийгээ анзаарахгүй явааг энэ ангиас л үзэх болно. 

Кино шүүмжлэгч   /   2016-02-08 Бид 3-ын болзоо МУСК (2015)

Хулан Баяраа нар анх бороонд учирчээ... Тэдний танилцсаны нэг жилийн ойн өдөр Баяраа Хулангаас нэг хүслийг нь биелүүлж өгнө хэмээн амлав. Хулан түүнээс маргааш над дээр анх учирч байсан шигээ бороотой ирээч хэмээн хүсэв. Баяраад бороо оруулах хэцүү байсан ч тэр нэгэн мэргэн санааг олов. Учир нь түүний хамгийн сайн найзыг БОРОО гэдэг аж. Баяраа Бороо нар хар багын андууд. Баяраа царайлаг бас сэргэлэн нь дэндсэн залуу. Харин Бороо өмнө нь нэг ч эмэгтэй хүнтэй болзож байгаагүй, дээр нь сандархаараа гацчихдаг нь түүнийг үргэлж хүнд байдалд оруулдаг. Ингээд тэр гурав болзсоноор үйл явдал хөгжилтэйгөөр өрнөж, санаанд оромгүй эргэлт гарах болно. Харин тэдний болзоонд юу тохиолдох бол???

Open Chat.
1
Close chat
Hello! Thanks for visiting us. Please press Start button to chat with our support :)

Start